Нямдоржийн Анхбаярын талаарх Ерөнхийлөгчийн бодлогын хариу ямар үнэтэй вэ?

Засгийн газар зарим улсад суух элчин сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс ч мөн Элчин сайд нарыг эгүүлэн татах болон томилох саналаа өнгөрөгч баасан гаригт УИХ-д хүргүүлсэн. Гэвч Австралид суух Элчин сайдад нэр дэвшүүлээд байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын нэр тэнд багтсангүй.

Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажилладаг. Шинэ Зеландад Боловсролын зээлийн сангийн зээлээр сурч байсан. Н.Анхбаярыг өнгөрөгч тавдугаар сард хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжиж, саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг.

Үүнээс хойш зургаан сар өнгөрчихөөд байхад ээс Н.Анхбаярыг Австраид суух Элчин сайдад дэмжих эсэх саналаа Ерөнхийлөгч УИХ-д оруулахгүй байгаа шалтгааныг ЕТГ-аас тодруулахад өчигдөр "Ерөнхийлөгч Н.Анхбаярыг элчин сайдаар томилох эсэх асуудлыг бодож байгаа" гэсэн хариу өгчээ. 

Сануулахад 2017 онд Гадаад харилцааны яамны газрын даргаар очсоныхоо дараахан түүний ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд дэх Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар томилж явуулсан гэх Т.Мөнхбат хар тамхины хэргээр Германы шүүхээс ял сонссоноос хойш Н.Анхбаяр луу чиглэсэн олон нийтийн анхаарал хурцдаад байгаа. 

Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүүтэйгээ нийлж "Эрдэнэт" үйлдвэрт хийсэн шахаа, чуулганы танхимд хэлсэн "Эцэг хүн хүүхдийнхээ төлөө ганц нэг утас цохихгүй яадаг юм" гэх дээрэнгүй яриа зэрэг нь Н.Анхбаярын улс төр, дипломатын карьерийг үгүй хийх хэмжээнд хүрээд байгаа билээ.   

Н.Анхбаяр ч өөрөө сүүлд өгсөн ярилцлагадаа “Аавынхаа нөлөөллөөр бараа, ажил үйлчилгээ шахсан тал бий. Тийм олон удаа хийгээгүй. Нэг, хоёр удаа хийсэн. Одоо ингээд харахад ёс зүйгүй үйлдэл. ...аав нь нийтийн болон улс төрийн албанд ажиллаж байгаа тохиолдолд ёс зүйгүй үйлдэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Одоогийн өнцгөөс харахад. ...тийм их үнийн дүнтэй ч биш. Хоёр удаа 400 гаруй мянган долларын худалдан авах ажиллагаа байсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ ч гэсэн Н.Анхбаярт ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцох хангалттай үндэслэл мөн гэдгийг ажилагчид хэлж байгаа. 

Гэтэл Ерөнхийлөгч Нямдоржийн.Анхбаярыг "Элчин сайдад дэмжихгүй" гэж хэлж чадахгүй, "дэмжинэ" ч гэж хэлэхгүй бодлого болон бөөрөнхийлж суугаа нь ямар шалтгаантай вэ? Ерөнхийлөгчийн бүтэн зургаан сар бодсон бодлогын хариу ямар "өртөгтэй" тусах бол гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.  

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen