Хоёр настай хүүхдээ цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх вэ?

Нийслэлийн боловсролын газраас 2 настай хүүхдүүдийн цэцэрлэгийн элсэлтийн талаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын мэдээлснээр Засгийн газраас хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргасны дагуу цэцэрлэгүүд хяналтын тоогоо тогтоох, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ авах гэх мэт бэлтгэл ажлууд хангагдаж байгаа юм байна. Ингээд маргааш /2020.09.18/-ийн 09:00 цагаас энэ сарын 21-ний Даваа гарагийн 12:00 цаг хүртэл цахим бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулахаар болжээ.

Дурьдсан хугацаанд бүртгэл 24 цагаар үргэлжилнэ. Бүртгэл хаагдсаны дараа буюу есдүгээр сарын 21-нд элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулах юм байна.

Бүртгэл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулах систем хүлээж авахгүй болохыг санууллаа.

Онлайнаар бүртгүүлэх боломжгүй иргэд хүүхдийнхээ бичиг баримтыг цэцэрлэг дээр нь авч очин, бүртгэлийн ажилтнуудын тусламжтайгаар бүртгүүлэх боломжтой юм байна. Эдгээр өдрүүдэд 7577-8080 лавлах утас ажиллана. 

 

 

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen