Рокн Роллын хаан Элвис Прэслигийн ховор зургууд

Рокн Роллын хаан Элвис Прэслигийн ховор зургууд

 

20-р зууны дэлхийн хамгийн алдартай жүжигчин, дуучин, бүсгүйчүүдийн зүрхийг булаасан залуусын нэг бол яах аргагүй Рокн Роллын хаан хүндлэгддэг Элвис Пресли билээ. Элвис Пресли өөрийн дуучны замналаа 1953 оноос эхэлсэн бөгөөд кантри, ритм энд блюзийг рок хэв маягт оруулсан хэлбэртэй дуунуудаа олны хүртээл болгосон юм. Хар, цагаан арьстнуудын дуу хөгжмийн элементүүдийг хослуулж чадсан тэрээр тайзан дээр биеэ авч яваа байдал, этгээд араншин, гайхалтай авьяасаараа үзэгчдийн анхаарлыг ихэд татаж, дэлхий даяар алдаршсан юм.

Элвис Прэсли бол дуучин төдийгүй авьяаслаг жүжигчин байлаа. Тэрээр 1956 онд “Лаав Мэ Тэндэр” гэдэг кинонд анхны туслах дүр бүтээж, жүжигчиний замналаа эхэлжээ.
Үүнээс хойш бүхий л амьдралынхаа туршид 31 кинонд гол болон туслах дүрийг бүтээжээ. Мөн “Rolling stone” сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг 50 уран бүтээлчийн жагсаалтад гуравдугаарт бичигдсэн байдаг. Мөн Рокн Роллын хаан Элвис Пресли нь Грэммийн шагналд 14 удаа нэр дэвшснээс гурван удаа тус шагналын эзнээр тодорч, 36 насандаа Грэммийн бүх цаг үеийн амжилтын шагнал хүртсэн аж.

         

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen