Ерөнхийлөгчийн төсөл ба энгийн тайлбар

Орчин үеийн залуус дунд цагаан тахалын аюул хүчтэй дэгдээд буй. Тиймээс орчин үеийн төлөөлөл болох Реппер Цэцэ, Дон Диор хоёрын хамтарсан нэгэн уран бүтээлд "мөс битгий ... дүү минь гуйя" хэмээх мөр бий.

Тэдний төлөөлөл яагаад ийнхүү хар тамхи битгий хэрэглээч хэмээн гуйх болов. Учир нь залуусын дийлэнх нь "мөс" буюу ice хэмээх хар тамхи хэрэглэхийн тулд хэнд юугаа ч өгөхөөс ч буцахааргүй болтлоо донтож байна. Улмаар хүний гарт орж, хэрэгт холбогдох нь ихсэж байгаа юм. Харин бид үүний эсрэг ямар ч доривтой арга хэмжээ авч чаддаггүй"дорой" улсад амьдарч байна.

Манай улсад 2000 оны дунд үеэс хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын тоо эрс өссөн байна. Энэ үед хар тамхитай холбоотой хэрэгт холбогдогчид зарж, худалдаалах зорилготойгоор биедээ авч явдаг байж. 2019 он гарсаар сүүлийн 20 гаруй жилийн дотор бүр их нэмэгджээ. Он гарсаар эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдсон гэх судалгаа гарчээ.

Мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа хүмүүсийн дийлэнхийг ид хийж бүтээх насандаа яваа 18-30 насны залуус эзэлж байгаа харамсалтай судалгаа гарчээ. Ирээдүйд манлайлахын тулд ид сурч боловсорч явах насан дээрээ тэд мансуурч байгаа нь харамсалтай.  

Залуу насанд зугаа цэнгэл, сонирхлоороо нэг удаа хэрэглэж үздэг ч энэ нь хар тамхинд донтох хамгийн эхний алхам гэдгийг мэддэггүй. Тухайлбал, хар тамхийг нэг удаа татахад архинд шартсанаас 60-90 дахин илүү мэдрэмж өгдөг юм байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дээрх хар тамхины хяналтын аппаратыг авч өгнө гэж ам ангайсан ч сураг алдарсан байдаг. Ядаж Казахстаны ойролцоо ОХУ, БНХАУ-ын хил дээр хяналтын аппаратыг байрлуулбал илрүүлэлт сайжирна гэдгийг хуулийнхан ярьдаг. Аппарат байхгүй болохоор эмч боловсон хүчин бэлтгээгүй нь мэдээж. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн иргэдэд хордлого тайлах эмчилгээ хийж байгаа газрууд нь номын жортой. Монгол хүний биеийн онцлог өөр учраас эмчилгээ таарахгүй байх нь олонтаа. 

Саяхан даа Т гэх бүсгүй төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байгаад нэгэн ганган залуутай танилцаж, түүний хэрэглэж байсан тамхинаас нэг сорсныхоо төлөө гурван сар шахам үхлүүт хэвтэж, ар гэрийнхэн нь гадаадад эмчлүүлснээр арай гэж хөл дээрээ боссон жишээ бий. Ер нь манайхны дунд анх хэрэглэж үзээд донтохгүй гэх аман яриа түгснээс залуучууд сонирхож хэрэглээд бүх насаараа эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох нь бий. 

Хар тамхинд ямар хүмүүс холбогдоод байна вэ?

Сурагаар бол хар тамхи мансууруулах бодис худалддаг, тээвэрлэдэг хүмүүс ихэвчлэн хамгийн багадаа хоёр сая төгрөг гаргах чадвартай хүмүүсийг сонгодог аж. Учир нь энэ хэмжээний мөнгийг нэг удаадаа гаргаж чадаж байгаа хүн тогтмол хар тамхи хэрэглэх эдийн засгийн чадамжтай гэдгийг мэддэг учраас ийнхүү сонгодог юм байна.  Хар тамхи мансууруулах бодис хэрэглэж гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг 40.9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс эзэлдэг аж. Ажилгүй гэдэгт нь ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэггүй, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэд бус харин  ч мөнгөний эх үүсвэртэй бизнес эрхэлдэг, эсвэл эцэг, эхийн мөнгө, хөрөнгөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авдаг  этгээдүүд дийлэнх байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Зүгээр л сонирхох гэж татаж үзсэн залуучууд нэг л өдөр хэзээ ч гарч чадахааргүй хэрэглэгч болсноо гэнэт ухаардагт л хар тамхины аюул оршиж байгаа юм. “Татаад үз, гоё. Сайхан мэдрэмж төрүүлдэг” гэх мэтээр нэгийгээ уруу татдаг хэмээн хар тамхи хэрэглэж үзсэн, донтсон, хамааралтай болсон залуучуудын ихэнх нь ингэж л ярьдаг байна. 

Цаашид яах ёстой вэ

Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний  бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэх болжээ. Борлуулахдаа товлосон  газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын дансаар гүйлгээ хийлгүүлж хүлээн авах, шилжүүлэх зэргээр нарийн зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байгаа юм. Энэ бүхнээс харахад юун түрүүнд Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр бие даасан тусгайлсан хууль хөтөлбөртэй болох, хар тамхи мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх, туслалцаа үзүүлэх, мэдээлэх чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа  холбоог сайжруулах шаардлагатай байгааг албаныхан онцолж байлаа. 

Хар тамхитай холбогдсон тохиолдолд хамгийн багадаа хоёр жилийн ялтай

Хар тамхи, мансууруулах бодис гэгч “цагаан тахал”-тай холбогдсон этгээдүүдийг манай улс Эрүүгийн хуулийн Тусгай ангид заасан зүйл ангиар ялладаг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 20.7.2-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.7.3-т “Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн хуульд заажээ.

Э.Энх-Амгалан     

Эх сурвалж: erennews.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen