Энэ өдөр түүхэнд: Халхын голын дайн эхлэв

Өнөөдрийн баяр

Халхын голын дайн эхлэв

Энэ өдөр түүхэнд: Халхын голын дайн эхлэв

5-р сарын 11-нд Японы 300 явган цэрэг нисэх онгоцны тусламжтайгаар хилээс дотогш 20 км-т Хамар даваан дахь хилийн заставт халдан довтолж 15 км-т дотогшлон цөмөрчээ. 1939 оны эхээр хил хязгаарыг зөрчих явдлыг улам идэвхжиж хилийн цаана Япон цэрэг зэвсгийн хүчийг хуралдуулж тус улсын дархан хил хязгаарт ойрын хугацаанд довтлох гэж байгаа нь бүх талаар мэдэгдэх болжээ. Японы эзэрхэг түрэмгийчүүдийн цэрэг улс төрийн бодлого нь ЗХУ-ын дорнод хэсгийг эзлэн авахын тулд Монголын газар нутгийг урьдаар эзлэн авч дайны талбар хийх гэж байжээ.1939 оны 5-р сарын 11-нээс 31-нд хоёр талаас цэргийн багахан хүч оролцсон тагнан турших шинжтэй тулаан болж япончууд 2600 цэргээр Номонхан, Бүрд овооны орчмоор болон Хайлаастын голын дагуу Монголын нутагт цөмрөн ороод Монгол Зөвлөлтийн хүчинд цохигдож 400 гаруй цэрэг офицерыг алдаж, зэвсэг техникээ устгуулж улсын хилээс гарсан. Японы тал дахин довтлох төлөвлөгөөг 7 дугаар сарын эхээр товлож, Монгол-Зөвлөлтийн цэргийг хүчээ хуралдуулаагүй байхад давуу хүчээр дайрч нутгийн гүнд орохоор төлөвлөж явган цэргийн 7 дивиз, тусгай хороо, 2 танкийн хороо бүхий 8000 цэрэг, 310 их буу, 135 танк, 225 нисэх онгоцтой хүч хуримтлуулсан байв.

Энэ үед Зөвлөлт-Монголын цэрэг ч хүч нэмэгдүүлж танкийн 1, хуягтын 3, буудлагын пулемётны 1 бригад, мотобуудлагын 2 хороо, МАХЦ-ийн 2 морьт дивиз, 109 их буу, 186 танк, 266 хуягт машин, 82 нисэх онгоцтой байв.Японы цэргийн нисэх хүчний 150-иад онгоц 1939 оны 6-р сарын 20-нд агаарын хил зөрчин ирж, Монгол-Зөвлөлтийн байрлаж байсан Хамар давааг бөмбөгдөв. 6-р сарын 22-нд Японы 120 онгоц дахин довтлоход Монгол-Зөвлөлтийн 95 онгоц тосон тулалдаж, дайсны 31 онгоцыг сөнөөж, манай талаас 12 онгоц сүйджээ. Япончууд 6-р сарын 24-нд дахин 60 гаруй онгоцоор дайрсан ч 25 онгоцоо алджээ. 6-р сарын 26-ны өдөр Буйр нуурын орчимд Японы 60 шахам онгоц, манай сөнөөгч онгоцтой маш ширүүн тулалдаан хийсэн бөгөөд энэ 6 хоногийн хугацаанд япончууд агаарын тулалдаанд 64 онгоцоо алдсан юм. Гэвч япончууд 6-р сарын сүүлчээр Тамсагбулаг, Баянтүмэнийг олон онгоцоор бөмбөгдөж чадсан юм.Ийнхүү Халх голын айлдааны эхний шат төгсчээ.

Шударга худалдааны дэлхийн өдөр

Шударга худалдааны олон улсын өдрийг (World Fair Trade Day) жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь бямба гаригт тэмдэглэдэг.

Дуртай юмаа идэж болох үндэсний өдөр

Энэ өдөр түүхэнд: Халхын голын дайн эхлэв

Өнөөдөр америкчуудад ходоодоо баярлуулах нэгэн онцгой өдөр тохиож байна. “Хүссэнээ ид” (Eat What You Want Day) гэсэн нэртэй энэ өдрийг хэн, хэзээ санаачилсан нь тодорхойгүй. Зарим нь Томас Рой хэмээх радио нэвтрүүлэгч баярыг бий болгосон гэдэг.

Тайландын газар хагалах баяр

Энэ өдөр түүхэнд: Халхын голын дайн эхлэв

Уг баярыг хаврын тариалангийн эхлэл болгон тэмдэглэж иржээ. Бангкок хотын Их өргөө шилтгээнээс хогүй орших Санам Луангад анхны хагалбарыг хийж баяраа эхлүүлдэг. Буддаг төрөхөөс өмнө ийм баяр хийж байсан брахманы уламжлал байдаг. Будда ч өөрөө энэ баярт оролцдог байсан гэнэ. Өнөөдрийн баярт ван нь оролцож газар хагалах гол хүнийг сонгон томилдог ажээ.

Сонирхолтой үйл явдал

“Очир эрдэнийн судар” нэртэй анхны хэвлэмэл ном

Энэ өдөр түүхэнд: Халхын голын дайн эхлэв

868 - “Очир эрдэнийн судар” нэртэй анхны хэвлэмэл ном Хятадад гарч иржээ. Баруун Хятадын Даньхуанийн агуйгаас 1900 онд олсон судар Европт хэвлэлийн үсэг гарч ирэхээс хэдэн зуун жилийн өмнө Хятад ном хэвлэдэг байсныг баталж байгаа юм.Судар нь маш үнэ цэнэтэйд тооцогдох бөгөөд “хойд зүгийн буддизмын” бараг бүх орнуудад орчуулагджээ.

Судар нь саарал өнгийн цаасан дээр  модон бараар хэвлэгдсэн  бараг таван метрийн модон буланд хуйлагдсан ба түүнийг VIII-IX зуунуудад модон бараар барлан хуулбарлах арга ихээхэн дэлгэрч байв.

Америкийн  кино урлагийн академи байгуулагдав

Энэ өдөр түүхэнд: Халхын голын дайн эхлэв

1927 оны тав­дугаар сарын 11-нд АНУ-ын Кино урлагийн академи байгуулагдаж, төдөлгүй дэлхийн кино ертөнцөд хамгийн нэр хүндтэй “Оскар”-ын шагналыг санаачилжээ. Кино урлагийн академи байгуулах санааг анх Метро Голдвин Мэйр студийн дарга Луис Б.Мэйр сэджээ.Тэрээр 1927 оны эхээр кинопродюсеруудын хувийн клуб байгуулах хэрэгтэйг хэлсэн байв. Кино академи гарч ирсэн гол шалтгааны нэг нь хориод оны сүүлчээр хүчээ авч байсан ҮЭ-тэй тэмцэн ашиг орлогын төлөө кино үйлдвэрлэлийн сонирхлыг лоббидах явдал байжээ.

Санаачлагчийн идэвхи зүтгэлээр 1927 оны гуравдугаар сард "Амбассадор" буудалд кино урлагийнхан цугларч жүжигчин Дуглас Фербенсийн Академи байгуулж байгаа мэдэгдлийг сонсчээ.

Нээлтийн ёслолыг Лос-Анжелес дэх Biltmore буудал 1927 оны тавдугаар сарын 11-нд хийлээ. Тэр хуралдаанд 231 хүн оролцон тус бүр 100 долларын татвар төлсөн байлаа.

Өнөөдөр түүхэнд

330 - Христийн хамба нар Шинэ Ром гэсэн нэртэй хотыг аравнайлсан байна. Хотыг анх 324 онд Ромын эзэн хаан Агуу Константин гэгч манай эринээс өмнө VII зуунд Эртний Грекийн колони байсан Византи гэдэг нутагт үндэслэжээ. Удалгүй уг хотыг үндэслэгчийн нэрээр Константинополь гэж нэрлэх болсон гэнэ.

1502 - Суут аялагч Кристофер Колумб Америк руу хийх сүүлийн аялалдаа гарчээ.

1647 - Нью Амстердам буюу одоогийн Нью-Йорк хотын захирагчаар Петер Стайвесант сонгогджээ.

1720 - Барон Карл Фридрих Иеронис фон Мюнхгаузен (манайхан Мангуужин гэдэг) 1720 оны тавдугаар сарын 11-нд төржээ.Орост амьдарч байгаад Германд очин амьдарсныхаа дараа тэр гайхалтай адал явдлынхаа түүхийг өөрийн босгосон элдэв амьтдын чихмэлээр дүүргэсэн “худлын танхимдаа” ярьдаг байж.Яриаг нь сонссон Распе гэдэг зохиолч ном болгон түүнийг алдаршуулжээ.

Энэ өдөр түүхэнд: Халхын голын дайн эхлэв

1812 - Британийн парламентын танхимд Их Британийн Ерөнхий сайд Спенсер Персиваль халдлагад өртөн амиа алдав.

1813 - Австралийн үзэсгэлэнт хайрхан Хөх нурууг Уильям Лоусон, Григори Блекслэнд, Уильям Вентуорт нар нээжээ.

1867 - Люксембург тусгаар тогтнолоо зарлав.

1910 - АНУ-ын Конгресс Монтана мужид Глейсерийн үндэсний дархан цаазат газрыг байгуулах шийдвэр гаргажээ.

1942 - Америкийн богино өгүүллэгийн мастер Уильям Фолкнерийн "Мосес буцсан нь" туужийн цоморлиг худалдаанд гарчээ.

1949 - Сиамийн эзэнт гүрэн Тайланд болгон нэрээ өөрчилжээ. Энэ нь тус улсын түүхэнд нэрээ өөрчилсөн хоёр дахь тохиолдол болсон юм. Өмнө нь 1939 онд Тайланд гэж нэрээ өөрчилсөн ч олонд төдийлөн түгэхгүй байсаар 1949 онтой золгожээ.

Энэ өдөр түүхэнд: Халхын голын дайн эхлэв

1960 - Израилийн тагнуулын албаны дөрвөн ажилтан Нацистын Германы өндөр тушаалын офицер Адольф Эйхманыг Аргентинаас хулгайлан Израиль авчирчээ. Тэрээр Рикардо Клемент нэрээр амьдарч байсан аж.

1985 - Английн хөлбөмбөгийн Бредфорд Сити клубийн цэнгэлдэхэд гал гарч 56 хүн амиа алдан, 200 гаруй хүн гэмтэж бэртжээ.

1995 - Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд дэлхийн 170 гаруй улс нэгдэн гарын үсэг зуржээ.

Энэ өдөр түүхэнд: Халхын голын дайн эхлэв

1997 - Алдарт IBM компанийн хөгжүүлсэн "Гүн цэнхэр" компьютер дэлхийн шатрын аварга Гари Каспаровтой сонгодог өргөөр тулж улмаар Г.Каспаровыг буулган авсан юм. Ингэснээр дэлхийн аваргыг хожсон анхны компьютер болон түүхэнд үлджээ.

2011 - Испанид 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

2016 - Иракийн нийслэл Багдад хотод Исламын улс бүлэглэл бөмбөг дэлбэлж 120 гаруй хүн амиа алдав.

ЭХ СУРВАЛЖ: ЕAGLE.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen