ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЕЙШНЛ: ТРОЙКАГИЙН МӨНГӨ УГААХ ХЭРГИЙН ТАЛААР

ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЕЙШНЛ: ТРОЙКАГИЙН МӨНГӨ УГААХ ХЭРГИЙН ТАЛААР

 

Зохион байгуулалттай гэмт хэрэг ба авлигыг мэдээлэх төсөл (OCCRP) нь түнш 20 хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран дэлхийн санхүүгийн систем дэх хамгийн сүүлийн үеийн том хэрэг болох Тройкагийн Мөнгө угаах хэргийн талаар энэ долоо хоногоос мөрдөн шалгаж эхэллээ. Энэ удаад өмнө нь энэ төрлийн гэмт хэргийн схемд огт оролцож байгаагүй Европын банкнууд хүртэл оролцжээ.

Энэ удаад магадгүй хамгийн их хэмжээний банкны мэдээлэл, цахим шуудангууд болон гэрээнүүдийг ил гаргаж ирэв. Эрэн сурвалжлах сэтгүүлч нар 2006-2012 оны хооронд 233,000 компани, хувь хүмүүсийн хооронд хийгдсэн 470 тэрбум ам. долларын 1.3 сая банкны гүйлгээг судалсан байна.

Тус мөрдөн шалгах ажиллагааны гол бай нь 1990-ээд онд байгуулагдсан Тройка Диалог нэртэй Оросын хувийн нэгэн хөрөнгө оруулалтын банк. Тус банкийг 2012 онд төрийн өмчийн Сбербанк эзэмшилдээ авчээ. Тройка өөрийн үндсэн зорилгоо гадаадын хөрөнгө оруулагч нарыг Орос руу татах хэмээн зарладаг. Гэвч ил болсон банкны мэдээллүүдээс харахад үүнээс хавьгүй илүүг хийж байсан бололтой.

Тройка Диалог нь Бритиш Виржин арлууд зэрэг татварын диваажингуудад хамгийн багадаа 75 компанийг бүртгүүлжээ. Эдгээр компаниуд нь цаашлаад өөр газруудад бүртгэлтэй нууц компаниудыг байгуулсан байна. Банкинд данс нээлгэхдээ эдгээр компаниудын жинхэнэ эзэд нь нууцлагдмал байх бөгөөд Москвад улирлаар ажилладаг Армянын ажилчдын нэр дээр хүртэл бүртгэлтэй байх. Компаниуд гэрээ байгуулж, цуцалж, гэрээний төлбөр, нэхэмжлэл, зээл төлөх боловч бүгдийг хуурамчаар үйлдсэн байна.

Тройкагийн компаниудаар угаагдсан нийт мөнгөний хэмжээ 4.6 тэрбум ам доллар. Одоо энэ мөнгө бүгд цэвэр мөнгө болон дэлхийн санхүүгийн системд хэдийн орсон.

Бусад авлига бан мөнгө угаах хэргүүдтэй ижил хэрвээ Тройкагийн схем Европын банкнуудыг ашиглаж чадаагүй бол амжилттай болохгүй байсан. Панамын нууц компанийн Бритиш Виржин Арлуудад үүсгэн байгуулсан  Quantus Division Ltd. зэрэг 35 компани Литвийн Укио банкас банкинд данс эзэмшиж байсан байна. Гэвч Укиогийн хувьд Тройкагийн асуудал эхний шуугиан тарьсан асуудал нв биш. Тус банкны өмнөх дарга нь банкны их хэмжээний мөнгийг шамшигдуулж Москва руу зугтсан хэргийг Литвийн хуулт сахиулагч нар шалгаж байсан билээ. Сэтгүүлчдийн илрүүлснээр банк Европын болон үндэсний мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хуулийг зөрчиж 10 гаруй жилийн турш Тройкагийн нууц компаниудад үйлчилж байжээ. Банкны ажилтнууд энэ хугацаанд олон дансанд хэдэн тэрбум евро орж гарч байгааг ихэд гайхаж байжээ. Банкны хуулийн ажилтан нь нэгэнтээ тус сэжигтэй гүйлгээнүүдийн талаар асуусан ч Тройка үл хайхран гүйлгээ үргэлжилсэн байна. Энэ нь гэрээг 16 дахь удаагаа цуцалж, гэрээ цуцалсан төлбөрт хэдэн зуун мянган доллар төлөгдөж байх үеийг асуудал байх аж.

Мөн Австрийн Райффесен, Германы Коммерзбанк ч дээрх сэжигтэй гүйлгээнүүдийг анзааралгүй өнгөрчээ. Мөн Тройкагийн 200 сая евро Финландын банк  Нордеад байх бөгөөд банк Тройкагийн сүлжээний нууц компаниудад 420 сая еврог хүртэл зээлүүлжээ.

Зохион байгуулалттай гэмт хэрэг ба авлигыг мэдээлэх төслийн сэтгүүлч нар Тройкагийн мэдээллийг өмнө нь олон ил болсон залилан, хулгайн хэргүүдтэй холбоотойг тогтоож чаджээ.

Нийт мөнгөний 96 сая ам доллар нь Австрийн хуульч Эрик Ребассо агсаны данснуудаар дамжсан байна. Тэрээр мөнгийг Австрийн Райффесен банкнаас Литвийн Укио банкин дахь нууц компаниудын данс руу шилжүүлэхдээ хуурамч нэхэмжлэл ашигладаг байжээ. Дээрх мөнгөний зарим нь Москвагийн олон улсын нисэх буудлын шатахууны хэрэг буюу улсад 40 сая ам долларын хохирол учруулж, нислэгийн тийзний үнийг нэмэхэд хүргэсэн хэрэгтэй хамаатай гэж таамаглаж байна.  2008 онд Ребассо нь өөрийгаа Австрийн хууль сахиулах байгууллагад мэдэгдсэн ч мөрдөн шалгах ажиллагаа 2010 онд хаагджээ. 2012 онд түүнийг гэмт хэрэг үйлдсэн зорилго нь тодорхойгүй Оросын 2 иргэн хулгайлж, амийг нь хөнөөсөн байна.

Мөн Тройкагийн схемийн талаар Оросын хуульч Сергей Магницки хууль сахиулах байгууллагад мэдэгдсэн ч 2009 онд баривчлагдан, шоронд амиа алджээ. 
 

https://www.transparency.org/news/feature/troika_laundromat_a_different_kind_of_financial_crisis

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen