Түүхэн дэх хамгийн баян хүнийг тодруулав

Түүхэн дэх хамгийн баян хүнийг тодруулав

 

Судлаачид Дундад зууны “Каталоны атлас” гэдэг гар бичмэлийн хэвлэмэл хуулбарыг америкийн Зүүн хойд их сургуулийн үзэсгэлэнд тавьсан байна.  Энэ гар бичмэлд түүхэн дэх хамгийн баян хүнийг дүрслэжээ хэмээн эрдэмтэд үзэж байгааг “Live Science” порталд бичжээ.

 Газрын зургийг эдүгээ Испанийн бүрэлдэхүүнд багтдаг Газрын дундад тэнгисийн Мальорка аралд 1375 онд бүтээсэн байна. Эвлүүлгийн төв дэх худалдааны замуудын уулзварт  гартаа алтан зоос барьсан Баруун Африкийн ван Манса Мусаг дүрслэжээ.

Манса Муса  Дундад зууны Мали улсыг IХ зууны эхний хагаст 30 орчим жил захирч байсан байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулагч Бикфорт Берзокийн хэлснээр, Муса бүс нутгийн алт олборлолтыг бүрэн хянаж байсан бөгөөд энэ нутгийн алт хамгийн цэвэрт тооцогдож, дараа нь зах зээлд хамгийн их эрэлттэй байжээ.

“Өнөөдөр хэн нэгэн хүн ийм зүйрлэшгүй их баялаг эзэмшиж байгаа хэмээн үнэмшихэд  хэцүү юм” гэж Берзок тэмдэглэсэн байна.

IХ зуунд Малигийн алтыг  тэгэхэд зонхилох валют байсан динар цутгахад хэрэглэж байжээ.  Мусагийн хяналт дахь нутгаас олборлодог алтаар зоос хийж байсныг тэр үеийн тайлж уншсан  араб бичгийн агуулга нотлодог байна.

 

С.Инда

Bataar.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen