Сталиний харгислалын тухай 10 бодит үнэн

Сталиний харгислалын тухай 10 бодит үнэн

 

1923-1933 оны их өлсгөлөн

1929 оны байдлаар ЗХУ-ын ард иргэдийн 80 орчим хувь нь хэдэн үеэрээ газар тариалан эрхэлдэг байжээ. Харин Сталин ядуу тариаланчдын ангитай иргэний дайн зарласан гэхэд хилсдэхгүй. Түүний зорилго хөдөө аж ахуйг хөгжүүлэхээс гадна үйлдвэрлэлийн хурдацтай хөгжил рүү улс орноо чиглүүлэх байсан. Иймээс ч тухайн үеийн чинээлэг тариаланчдыг Сибирь луу цөлж, үлдсэн тариаланчдын бүх хөрөнгийг хурааж улсын фермерийн аж ахуйд хүчин зүтгэхээс өөр сонголт үлдээгээгүй байна. Мэдээж тариаланчид бүх зүйлээ улсад хураалгаснаас өөрсдийн гараар устгахыг илүүд үзэх болж үр тарианы хомсдол үүсжээ. Гэсэн хэдий ч улсын төлөвлөгөөт хэмжээг хангах үүднээс дотоодын цагдаа цэргийн хүчтэй хавсран байгаа бүх ургацыг хурааж авснаар их өлсгөлөн газар авах болсон байна. Хот суурингуудад олон хүнийг нэг дор булах том хэмжээтэй булшнууд ухаж байхад жижиг тосгонуудад нас барагсад замын хажуугаар хөглөрөх болсон байна. Үүнийг үл харгалзан Сталин асар их хэмжээний хоол хүнсийг гадагш экспортлон өөрийн орны үйлдвэржилтийг дэмжих санг үүсгэж байжээ. Харин үүний үр дүнд олон сая хүн өлсгөлөнгөөр нас барсан юм.

Аугаа халдлага

Сталиний өсөн нэмэгдэж буй эрх мэдлийг дагаад хэрцгий зан нь ЗХУ-ын зарим удирдагчдын гэнэтийн үхэлтэй мөн холбогддог. 1934 оны эхээр болсон Коммунист намын 17-р хурлаар Сталин 100 гаруй нэргүй сөрөг санал авсан байна. Энэ нь Сталинд дайсан болон урвагчид хаа сайгүй түүнийг унагахад бэлэн байдгийг баталсан хэрэг болсон. Энэ үед Сталин өөрийн байр суурийг хадгалж үлдэхээр улайрч эхэлсэн гэхэд хилсдэхгүй. 1939 оны үед 17-р хуралд оролцсон гишүүдийн дийлэнх нь Сталиний нууц цагдаа нарт баривчлагдаж алс холын мөст Сибирьт цөлөгдөж байжээ. Тэднээс цөөн тооны хүн л эргэж ирсэн гэдэг. Түүний энэ үйлдэл нь язгууртнуудыг салгах зорилготой гэхээс илүү өөрт нь аюул занал учруулж болох бүгдийг алах зорилготой байсан. Яруу найрагчид, эрдэмтэд, уран бүтээлчид ч түүний хар жагсаалтад багтаж байсан. Тэр ч байтугай Улаан армийн олон эрс үл хүндэтгэл үзүүлсэн гэсэн шалтгаанаар мөн л алагдсан. Энэхүү аймшигт халдлага 1938 оноос намжиж нийт амь үрэгсдийн тоо хагас саяд хүрч, баривчлагдсан хүмүүсийн тоо саяар тоологдох болсон.

Нууц цагдаа нарын үйл ажиллагаа нээлттэй нууц байсан

Нууц цагдаа нарын үйл ажиллагаа нээлттэй нууц байсан
ЗХУ-ын түүхнээ 69 жилийн турш олон нэр сольсон нууц цагдаа нар 1934-1953 оны хооронд зөвхөн Сталинд л үйлчилдэг байжээ. Хуулиас дээгүүр, намаас ангид энэ эрхмүүд Сталиний 170 сая гаруй иргэдийг эрхэндээ оруулах зэвсэг болдог байлаа. Ард иргэдийн дундах нууц цагдаа нараас айх айдас анги давхарга үл харгалзан яригдах агаад ор сураггүй алга болсон хүн бүр тэдэнтэй холбоотой гэдэг нь олон нийтийн хувьд нээлттэй нууц байв. Нууц цагдаагийн нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдоно гэдэг нь Сталиний үгийг өөрийн үг болгоно гэсэн үг юм. Энэ нь тэдний амь насанд илүү эрсдэл дагуулдаг байсан ба нууц цагдаагийн нийгэмлэгийн дарга Генрик Ягода баривчлагдан, тамлагдаж эцэст нь алагдсан бол түүний залгамжлагч хорих ангийн одой хочит Николай Езнов мөн л өмнөх тэргүүний адил харамсалтайгаар амиа алджээ.

Сталиний баруун гарын туслах нь цуврал алуурчин байсан

Нууц цагдаагийн нийгэмлэгийн тэргүүнээр удаан хугацаанд ажиллана гэдэг нь маш хэрцгий, зальжин хүний л хийж чадах зүйл. Номхон, дөлгөөн харагддаг Лавриенти Бириа бол тэдний нэг. Сталиний охины хэлснээр Бириа нь хамгийн гаж сэтгэлгээтэй нэгэн байжээ. Бириа Сталиний үгийг ёсчлон биелүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан төдийгүй хэдэн өдрийг нойргүй өнгөрөөх нь хэвийн зүйл аж. Бириа эсэргүүцэгчдийг цааш харуулахдаа хүртэл өөрийн зугааг гаргах байдлаар гүйцэлдүүлж, өөрийн үнэнч туслагчиддаа охид хүүхэн олж ирэхийг хүртэл даалгадаг байв. Сталин хэдийгээр түүний энэ харгислалыг мэддэг байсан ч гавъяа шагналаар харамгүй мялааж хохирч үлдсэн ард иргэдийг хөсөр орхиж байлаа. Харин Сталин насан өөд болоход Бириа түүнийг хэзээд дорд үздэг байснаа батлах мэт цогцос руу нь нулиман, бахдалтайгаар инээж өөрийгөө түүний өв залгамжлагч болно гэж итгэж байжээ. Гэсэн хэдий ч Сталин эрх мэдлээ өөртэйгээ хамт авч одон Бириад хийсэн хэргийнхээ ялыг өөрийнхөө амиар төлөх хатуухан тавилан үлдээсэн юм. Мэдээж Бириа энэ үед л хамгийн ихээр гэмшин уйлж өршөөл эрсэн гэдэг.

Шашны дарангуйлал

Карл Маркс нэгэнтээ ард түмнийг мунхруулагч зүйл бол шашин гэж хэлсэн байдаг. Тэр энэ үгээрээ зөв замаар явж буй Коммунист нийгэмд шашин байх шаардлагагүй хэмээн ойлгуулахыг зорьжээ. Өөрөөр хэлбэл Маркс шашныг пролетари үзэл суртлыг хавчих капиталист ангийн хэрэгсэл болж байгааг анзаарсан хэрэг. Харин Сталиний хувьд хүмүүс өөрөөсөө илүү хүчинд итгэдэг байхыг хүсээгүйгээс шашныг хорих ажлыг Лениний дараагаас үргэлжлүүлэх болсон байна. Шашны ном зохиолуудыг хориглож номлогч, сүмийн бусад ажилчдыг нууц цагдаагийнхан нухчин дарсан.

Аугаа эх оронч тулаан 1941-1945

1941 оны 6-р сарын 2-ны өдөр Гитлерээр ахлуулсан Германы үй олон цэрэг Сталины ЗХУ-тай нүүр тулжээ. Эдгээр орнуудын ялалт, ялагдал дэлхийн 2-р дайны шийдийг өөрчлөх ёстой байв. Харин ЗХУ-ын хувьд энэ нь Аугаа эх оронч тулаан нэрээр мөнхрөн үлдсэн юм. Дэлхийн бусад аль ч оронд Сталинаас өөр хэн ч энэ хүчтэй эн тэнцэх дайралтыг сөрж зогсож, ард түмнээ зовж байгааг харж зүрхлэхгүй байсан биз. Германы ширүүн дайралтад дарагдаж эхэлсэн Улаан армид Сталин цурамдсан хөрсний бодлого хэрэгжүүлэхийг тушаасан байна. Үүний уршгаар худгууд хордож, цогцоснуудыг ил талбайд шатааж, хот тосгод бүхлээрээ сүйдэхэд хүрчээ. Харин нутгийн ард иргэд нэгэн цагт орон гэр нь байсан үнсэн нурманд хэрхэн аж төрөх талаар ямар нэг бодол Сталинд байсангүй. Харин ч эсрэгээрээ ард иргэдээсээ өөрийнх нь эрх мэдэлд шаардлагатай хөрөнгө цуглуулахыг шаардаж байв. ЗХУ-ын Улаан арми дэлхийд хамгийн томд тооцогдох арми байсан ч зэр зэвсгийн хувьд асар дутмаг, цэргүүдийн бэлтгэл сургуулилт маш муу байжээ. Хэдийгээр Германчууд зэвсгийн хувьд илүү байсан ч 1945 оны 5 дугаар сард ялагдал хүлээж Сталиний нэр хүнд, эрх мэдэл байж болох хамгийн өндөр төвшинд хүрсэн. Мэдээж хамгийн харамсалтай нь энэ дайнд ЗХУ идэр залуу 42 сая дайчдаа алдсан юм.

Олзлогдвол урвагчийн тоонд багтана

1945 оны 5 дугаар сард Германчууд өөрийн холбоотонд бууж өгснөөр 6 сая орос цэрэг Германд олзлогдон үлджээ. Мөн тэднээс ч олон энгийн ард иргэд олзлогдон Райх хотноо хөдөлмөрийн лагерт ажиллаж байсан. Тэдгээрийн ихэнх нь одоогийн Англи, Америкийн удирдлагад байдаг хэсэгт хөдөлмөр эрхэлж байсан ба Сталин тэднийг өөрийн эх орондоо ирэх ёстой хэмээн шаардсан юм. Барууны холбоотнууд олзны иргэдийг цаашид удаан байлгах хангалттай шалтгаан байхгүй гэж үзсэн тул 4 сая орчим иргэн эх орондоо ирж байжээ. Гэвч Сталин эргэж ирэгсдийн талаар сөрөг байр суурьтай хандах болж, дайны үеэр олзлогдсон өөрийн төрсөн хүүгээ хүртэл урвагч хэмээн үзэж аюулгүй эргүүлэн авчрах хэлэлцээрээс татгалсан түүхтэй. Хэдийгээр зарим нь энэ бүхний эцэст гэртээ эргэж ирсэн ч тэднийг үхэх ял эсвэл насан туршийн цөллөг хүлээж байлаа.

ЗХУ-ын хамгийн хүчирхэг эрхмийн гайхмаар хобби

Жозеф Сталин хошин зантай байсан ч эрүүл нэгэн байсангүй. Өөрийг нь шоглосон нэг ч тохиолдлыг тэр марталгүй санаж, бусдыг тарчлаан зовоосныхоо төлөө асар их баяр хөөр мэдэрдэг байжээ. Сталиний хийх дуртай зүйлсийн нэг нь шашны номлогчтой үүр цайтал уух байсан агаад архины хэрэглээ нь ч асар их байсан гэдэг. Харин өөрийн найзуудын хамт архи уух үедээ өөрөө зөвхөн ус ууж, найзуудыгаа харин ухаанаа алдтал нь уулгадаг байжээ.

Сибирийн гулагууд

Дэлхийн хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай гэж хэлж болох хэдэн зуун километр үргэлжлэх хүйтэн газар бол Сибирь. Өөрөөр хамгийн өршөөлгүй цаг агаартай газар ч гэж нэрлэгддэг. Ленинээс хойш улс төрийн болон гэмт хэрэгтнүүдийн цөллөгийн бай болж байсан энэ газарт Сталин ч мөн өөрийн замналын эхэн үедээ хувьсгалч нэрийн дор өнгөрөөсөн. Германы үхлийн хорих газар гэж нэрлэгддэг Назиг бодвол Сибирьт ядаж л бие биеэ алах шаардлага гардаггүй байжээ. Харин өлсгөлөн тогтмол тохиолдно. Түүхч Рой Александровичийн хэлснээр 6 сая орчим хүн Сталиний тушаалаар энэ газарт цөлөгдсөн ба тэднээс сая гаран хүн даван туулж чадалгүй үхсэн байна.

Сталинийг тахин шүтэх

Сталин хэдийгээр сая сая хүний цусыг урсгасан өршөөлгүй дарангуйлагч байсан ч энэ нь түүний өөрийгөө бусдад харуулах тал биш байсан гэдэг. Иймдээ ч түүний хөрөг зургууд нь энэрэнгүй харагдахаар зурагдсан байдаг. Түүний зураг ажлын өрөө, үйлдвэр бүрийн хананд өлгөөтэй байдаг байв. Сталин нь олон ард түмний дунд яваад байдаггүй, олон нийтэд хандсан үг хэлэхдээ тааруухан нэгэн байсан ч түүнийг үгээ хэлж дуусахад бүгд нэгэн зэрэг алга ташдаг байжээ. Учир нь тэд Сталины нууц цагдаа нараас айсандаа хүсээгүй зүйлээ хийдэг байв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen