Бөөнөөр хорих лагериас амьд үлдсэн 96 настай эмэгтэй хүнд рок хамтлагийн дуучин болжээ

Бөөнөөр хорих лагериас амьд үлдсэн 96 настай эмэгтэй хүнд рок хамтлагийн дуучин болжээ

 

Хүн төрөлхтөн "өөрчлөлтөнд оройтно гэж байдаггүй" гэж хэлэх дуртай. Энэ үгний жинхэнэ биелэл  болсон эмэгтэйг Инге Гинсберг гэдэг. Холокаст – жүүдүүдийг бөөнөөр нь хорьж байсан аймшигт лагериас амьд гарсан Инге Гинсберг энэ жил 96 настай. Австрид төрсөн Инге Гинсберг гурван жилийн өмнө Inge & the TritoneKings хамтлагийн гоцлол дуучин болжээ. Тус хамтлаг Death metal буюу үхлийн рок жанраар бүтээл туурвидаг. Инге Гинсберг дууныхаа үгсийг бичдэг бөгөөд ихэвчлэн өөрийн амьдралаа өгүүлдэг гэнэ. "Би дуулж чаддаггүй. Аятайхан өнгө ч аялж чадахгүй. Гэхдээ heavy metal маягаар үгсээ хэлж чадна шүү" гэж Инге тайлбарлажээ.

Бөөнөөр хорих лагериас амьд үлдсэн 96 настай эмэгтэй хүнд рок хамтлагийн дуучин болжээ

Бөөнөөр хорих лагериас амьд үлдсэн 96 настай эмэгтэй хүнд рок хамтлагийн дуучин болжээ

Хамтлагийн гоцлол дуучин болохдоо өдий насласан намайг death metal-аар дуулахад хэн ч тоохгүй биз гэсэн гутранги үзэлтэй байсан түүний амьдралыг New York Times-ийнхны тэдний хамтлагийн тухай өгүүлсэн богино хэмжээний баримтат кино орвонгоор нь эргүүлсэн гэдэг. Залуу найзуудтай болохын зэрэгцээ тэдний death metal шүлгүүдийн санааг сонсож, хэрхэн “дуулах” хөгөө ч заалган, зөвлөгөө авдаг болжээ.

Eagle.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen