Киви ч бас улс төржих үү?

 

 
Шаргал үст Ука нь төрж, Ц.Намуун найз залуутайгаа болзоонд гүйж, Монгол төрх Агий "МАК"-ийн Н.Номтойбаяртай нэг гэрт орсон гээд "Киви" хөдөлгөөн ихтэй. Гурван тийш нисэж одсон охид гэнэт хамт тоглохоор болсон нь олны гайхашралыг төрүүлж байна. Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр сонгууль, тэр тусмаа Н.Номтойбаярын сурталчилгааны ажлын нэг хэсэг биш биз гэх хардлага ч байна. Цаадах нь ч хөдөө орон нутагт дэвшинэ билээ. Яахав, намын ажил ч байж болно л доо. Сонгуулийн жил С.Жавхлан, Т.Баясгалан хоёр хүртэл нийлж тоглосондог. Уул уурхайн хөрөнгөтний хүүгийн цайг чанаж ямартай ч гологдчихгүй чамгүй тэсэж буй Агий ирээдүйн нөхрийнхөө сонгуульд сэтгэл зовниж буй биз. УИХ-д одоогоор Т.Баясгалангаас өөр дуучин бэр байхгүй. Тэр тусмаа рок поп ертөнцөөс тэнд бэрлэсэн хүн бий билүү. Тэр утгаараа Агий том тул дэгээдэх нь ч дэгээджээ. Ямартай ч баяны хайрыг татсан ч хамтлагаа орхичихоогүй л юм байна. Өнөөдөр тэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглохдоо нөхөр, найз залуусаасаа цэцэг гардах нь уу үгүй юу гэдэг тоглолтоосоо сонирхолтой байгаа гэж болно.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen