Нэгэн сонины сэтгүүлч Жулиа Робертсийн талаарх нийтлэлдээ ноцтой алдаа гаргажээ

Нэгэн сонины сэтгүүлч Жулиа Робертсийн талаарх нийтлэлдээ ноцтой алдаа гаргажээ

 

Хэвлэл мэдээллийн байгууллага нийтлэлдээ үг үсгийн алдаа мэр сэр гарах тохиолдол багагүй байдаг. Гэхдээ энэхүү мэдээллээр хэн нэгнийг шүүмжлэх гэсэнгүй, харин нэг үсгийн алдаанаас үүдэж тухайн хэвлэл мэдээллийн байгууллага болон хөрөг зочны нэр хүндэд хэр их ноцтой хохирол учирч болох талаар өгүүлэх юм.

Нью Йорк хотын Жеймстаун тосгоны “Пост Журнал” хэмээх өдөр тутмын сонины редакци Холливудын алдарт жүжигчин Жулиа Робертсийн талаарх нийтлэлийн гарчигтаа нэгэн ноцтой алдаа гаргажээ. 

Уг нийтлэлд “Бэн эргэж ирсэн нь” хэмээх шинэхэн киногоороо 51 настай жүжигчин бүсгүйн карьер дахин эргэн ирж байгаа талаар дурджээ. 

Гарчигт нэгэн үгний “R”  (role) үсгийг “H” (hole) үсгээр андуурсан нь “дүр” хэмээх үг “нүх” гэж ойлгогдохоор болжээ. Угтаа бол алдаагүй байсан бол энэхүү гарчиг “Жулиа Робертс амьдралаа олж, түүний дүр бүтээлт нас ахих тусам сайжирсаар...” гэж ойлгогдохоор байжээ. 

Сонины редакцийн зүгээс мэдээж дараагийн дугаартаа залруулга хийсэн.

Эх сурвалж: www.foxnews.com

Б.Сондор  GoGo.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen