Ч.Нандинцэцэг: Нийгэм нэг л биш...

Ч.Нандинцэцэг: Нийгэм нэг л биш...Гудамжаар хүмүүс гуниглаж алхаад хэцүү байна.

Гоёхон охид буудал хэсээд жигшмээр байна.

Эрчүүд ханиа баарнаас хайгаад бэрх байна.

Эмэгтэйчүүд ихэнхдээ нулимс унагаад уйтгартай байна. Энэ нийгэм нэг л бишээ ...

Найзууд нэгнээ хэтэвчээр хэмжээд цөвүүн байна.

Нар хүртэл илчээ харамлаад хүйтэн байна.

Салах нь ихдэж үрс өнчрөөд хөөрхий байна.

Сархад ихдэж айраг багасаад гашуун байна. Нийгэм нэг л биш ээ....

 Униартсан утаанд , уушиг сэвтээд үхмээр байна.

Унаган байгалиа улгүй сүйтгээд уйлмаар байна.

Хятад бараанд лангуу хотолзоод хуурамч байна .

Хямдхан бүхэн лүү хүмүүс хошуураад горьгүй байна. Нийгэм нэг л биш ээ....

Олигархууд Оюутолгой Таван толгойгоо зарах гээд отож байна.

Олон түмэн маань бүсээ чангалаад, хямарч байна.

Үндэстний үйлдвэрлэгчдээ татвараар дарамтлаад хүнд байна.

Үнэнд халтай, худалд ээлтэй нийгэмд амьдарч байна . Нийгэм нэг л бишээ .....

     Монголоор дүүрэн харийнхан хэсүүчлээд эзгүй байна.

     Мөнгөтэй бүхэн аашаа хувиргаад тэнэг байна.

     Чимээгүй тахалд нийгэм өөрөө өвчлөөд байна.

     Чингисийн Монгол яг л одоо сэрмээр байна.

Төрсөн биеэ хайрлахгүй юм бол хүн байгаад яах юм бэ.

Түмний төлөө зүтгэхгүй юм бол төр байгаад яах юм бэ.

Эх орноо хайрлахгүй юм бол эзэн нь байгаад яах юм бэ.

Энэ нийгмээ засахгүй юм бол иргэн нь байгаад яах юм бэ.

       Монгол монголоо алдахыг ардчилал гэдэг юм уу?.

       Мөрөөдөх ч боломжгүй бухимдахыг стрес сгэдэг юм уу?.

       Хүний мөс хомсдохыг нийгэмшил гэдэг юм уу?.

       Хүн дүртэй хорт могойг улстөрч гэдэг юм уу?.

Сайхан цаг ирнэ гэж хүлээгээд л байх юм.

Саар муу бүхэнтэй эвлэрээд л байх юм.

Эзэнгүй төрийн энэлэхийг харсаар л байх юм.

Эх орноосоо урвагчдыг тэтгэсээр л байх юм.

Энэ нийгмийн нэг л бишид эмзэглэхдээ би Энгэр дүүрэн нулимсаа эгшээн байж шүлэглэв .

Чойжилсүрэнгийн Нандинцэцэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen